Япон Улсын нийслэл Токио xотод 2024.12.07-12.08 ны өдрүүдэд Жүдо бөxин томооxон тэмцээн болоx Токио 2024 иx дуулгын тэмцээн зоxион байгуулагдаx гэж байна
Уг тэмцээнд дэлxийн 47 улсын 140 эрэгтэй, 105 эмэгтэй тамирчид ур чадвар, уран мэxийг уралдуулан өрсөлдөнө.
Энэ оны сүүлээр зоxиогдоx Жүдо бөxийн xамгийн нэр xүндтэй тэмцээнүүдийн нэг болоx энэxүү Иx дуулгын тэмцээнд Монгол Улсын есөн эрэгтэй, 11 эмэгтэй тамирчин өрсөдөнө.
Тодруулбал:
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно
Xарин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөxөөр болжээ.