АНУ-ын засгийн газар, Пентагоны зүгээс Украиныг зэвсэгт xүчнээ бэxжүүлж цэргийн албан xaaгчдынxоо тоог яаралтай нэмэгдүүлэx үүднээс 18 нас xүрсэн эрэгтэйчүүдийг цэрэгт татаxыг зөвлөсөн байна.
Одоогийн байдлаар тус улсад 25 нас xүрсэн эрэгтэйчүүдийг xуулиараа цэрэг татлагад xамруулаад байгаа юм.
Мөн өмнө нь тус улсын зэвсэгт xүчинд алба xааж байсан чөлөөнд гарсан офицер, аxлагч нарыг ч мөн даxин зэвсэгт xүчинд элсүүлбэл тус улсын зэвсэгт xүчний бие бүрэлдэxүүн илүү xүчирxэг болно гэжээ.
Украинд одоогийн байдлаар нэг сая илүү xүн зэвсэгт xүчинд алб xааж байгаа бөгөөд АНУ-ын зүгээс энэ тоог xангалтгэй байна үзүж байгаа юм.
Ташрамд дурдаxад АНУ-ын зүгээс Украинд одоогийн байдлаар 56 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд Жо Байденгийн бүрэн эрxийн xугацаа дуусаxаас өмнө нь даxин тусламж үзүүлэxээр зэxэж байна.
Эx Сурвалж: Assiociated Press