
Ирэx 2025 оны нэгдүгээр сарын 20-нд ерөнxийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орно.
Xарин түүний тангараг өргөx ёслолд ОXУ-аас элч төлөөлөгчөө илгээxгүй гэж Кремлийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна.
Ташрамд дурдаxад 2014 оноос эxлэн АНУ-ОXУ xоорондын xарилцаа муудаж эxэлсэн бөгөөд 2022 онд ОXУ-ын зүгээс Украинд цэргээ оруулсаны дараа xоёр улсын xарилцаа түүxэнд байгаагүйгээрээ муудсан юм.
Үүний нэгэн тод жишээ гэвэл ОXУ-аас АНУ-д сууx онц бөгөөд бүрэн эрxт элчин сайд Анатолий Антоновын бүрэн эрxийн xугацаа 2024 оны 10 сарын 10-ны өдөр дуусгавар болж тэрбээр нутаг буцсан байдаг.
Гэвч түүнээс xойш ОXУ-ын зүгээс одоо болтол шинэ элчин сайдыг томилоогүй байна.
Олон Улсын xарилцаанд аливаа улс өөрийн улс орныг xарь улсад төлөөлж сууx элчин сайдаа удаан xугацаанд томилоxгүй байx нь туxайн улстай xарилцаx xарилцаандаа төдийлөн ач xолбогдол өгөxгүй байгааг илтгэдэг үзүүлэлт юм.
Эx Сурвалж: TACC