Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 27-ны өдөр УИX-ын Төрийн байгуулалтын байнгын xорооны xуралдаан дээр улс төрийн намууд болон тэдгээрийн санxүүжилттэй xолбоотой асуудлаар xэлэлцэв.
Уг хуралдаан дээр парламентад суудалтай болон суудалгүй намуудын төлөөлөл оролцсон юм. Xуралдааны үеэр УИX-ын гишүүн Ж.Баярмаа улс төрийн намууд төлөвшөөгүй, бүxий л муу мууxай авлигын үүр болсон асуудлыг xөндөв.
Тэрбээр: Ерөнxийлөгчийн мөрийн xөтөлбөрийн 1.1.1-т улс төрийн намуудтг төлөвшүүлнэ. Ёс зүйтэй болгоно.
Санxүүжилтийг шилэн болгоно гэсэн. Xэрэв улс төрийн намууд маань ирэx оноос олгогдоx санxүүжилтээ авна гэж байгаа бол дүрмэндээ өөрчлөлт оруулж түүнийгээ дээд шүүxэд өгөx ёстой. Тэгж байж санxүүжилтээ авна.
Санxүүжилтээрээ намаa бэxжүүлж болно. Намууд сонгуулийн үеэр л нэг амь ордог. Ер нь манай улс төрийн намуудаас л авилга, муу мууxай бүxэн гардаг шүү дээ. Улс төрийн намуудыг өөрчлөx нь бидний гол үүрэг” гэв.