Танилц: “Болор цом” наадмын сүүлийн даваанд тунасан 5 шүлэг
Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойд зориулсан хүчин 128 бөхийн барилдаан өчигдөр /11.26/ “Монгол бөхийн өргөө”-нд болсон. Өрөг.мн сайтын сурвалжлах баг “Монгол бөхийн өргөө”-нөөс мэдээ, сурвалжилга бэлтгэсэн билээ.
Үндэсний хувцсаа өмсөж, гэзэг үсээ сүлжиж ирээд үндэсний бөхийн барилдааныг шимтэн үзэж буй охидын төлөөллийг онцолсон юм. Тэд хоёул оюутан бөгөөд байнга хамт ирж бөх үздэг байна.
Тэд “Хүмүүс эхэндээ эвэртэй туулай харсан юм шиг байдаг. Тогтмол ирэхээр хүмүүс анзаарахаа больчихдог юм. Тэгэхээр бөхийн өргөөнд ирж бөх үзэхээс битгий ичээрэй. Зарим нь бөх үзэхээр ирэхдээ ёс бус хувцас өмсөж ирдэг болсон байна. Энгэр заам, бөгс хас нь гарсан хувцас өмсөж ирдэг болжээ. Монголын бахархалт өв соёл учраас тохиромжтой хувцаслаж ирээрэй. Ер нь бол үндэснийхээ хувцсыг өмсөөд, гэзгээ ч гэсэн нэг их задгайлахгүй ирвэл хүндэтгэлтэй. Бөхийн өргөөнд орж ирэхдээ адис авч, мөргөдөг. Гарахдаа бөгсөөрөө ухарч гардаг” гэсэн юм.