
БНМАУ-ын Соёл Гэгээрлийн Яамнаас анх 1965 онд 1928-1960 оны хооронд хийгдсэн соёл, урлагийн талаарх судалгаа, нийтлэл, сэтгүүл зүйн эх материалуудыг судалж, эмхэтгэсэн бөгөөд түүнээс хойш энэ төрлийн судалгаа огт хийгдээгүй өдийг хүрсэн.
Иймд сонин, сэтгүүл, цахим орчинд нийтлэгдсэн бичвэрүүдийг үндэслэн МОНГОЛ КИНО- ны нэгдсэн мэдээллийн эх сурвалжийг судалснаар кино урлагийн талаарх ойлголт, мэдээллийг хойч үедээ уламжлуулан үлдээх, монгол киноны шүүмж судлалын эх сурвалжийн тоог үргэлжлүүлэн, нэмэгдүүлэх зорилгоор 2000 оноос хойш цуглуулсан судалгаан дээр үндэслэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Г.Жигжидсүрэн, монгол кино судлаач Д.Цэцэг нар “МОНГОЛ КИНОНЫ БАРИМТЫН ТОВЧООН (1921-2024)” ном бүтээлийг та бүхэнд хүргэж байна.
Энэхүү ном нь XX, XXI зууны уран сайхны болон баримтат, хүүхэд, хүүхэлдэй, олон ангит кино, Монгол уран бүтээлчид оролцсон гадаад киноны тухай 600 орчим ШҮҮМЖ НИЙТЛЭЛ, гадаадын болон дотоодын уралдаан, кино наадам, Монгол уран бүтээлчдийн шагнал хүртсэн кино наадмын тухай КИНО НААДАМ, 700 орчим УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХӨРӨГ, ЯРИЛЦЛАГА, 1940 оноос хойш хэвлэгдсэн НОМ БҮТЭЭЛ, 1936 оноос өнөөдрийг хүртэл “Монгол кино” үйлдвэр, студи продакшнд бүтээгдсэн 1,100 орчим кино, 2017 оноос IPTV-д бүртгэгдсэн 400 орчим кино контентийн ЖАГСААЛТ гэсэн бүлгүүдээс бүрдэх бөгөөд А4 хэмжээтэй, 320 хуудастай юм.
Өнөөдөр олон улсын эрдэмтэд аль хэдийн өгөгдлийг тайз, дэлгэцийн судалгаанд өргөн ашиглах болсон байна.
Энэ номонд орсон мэдээлэл Монгол өгөгдөлд суурилсан кино судалгааг хөгжүүлэхэд үнэ цэн бүхий цогц эх сурвалж болно.
Утга зохиол, урлаг судлалаар суралцаж буй оюутан, залуу судлаачдад монгол киноны түүх, хөгжлийн судалгаа, шүүмж
судлалыг үргэлжүүлэн хөгжүүлэхэд анхдагч, гол хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй юм.
��НОМЫН НЭЭЛТ:
��Хаана: Монголын театрын музей
��Хэзээ: 2024 оны 11-р сарын 28-ны 11:00 цагаас