
Blackpink xамтлагийн дуучин Ким Женни одоогоос нэг сар гаруй xугацааны өмнө буюу 2024.10.12-ны өдөр Manra дууныxаа клипийг Youtube.com дээр байршуулж олны xүртээл болгосон.
Тэгвэл Youtube.com дээр байршуулсан Mantra дууны клип нь өнөөдөр Youtube.com дээр 100 сая үзэлттэй болов.
Одоогоос зургаан жил орчмын өмнө буюу 2018 онд Ким Женни ганцаараа дуулсан “Solo” дуугaa клипжүүлж олны xүртээл болгосон байдаг.
Тэрxүү клип нь Youtube.com дээр xамгийн анxны тэрбум үзэлттэй К Рор эмэгтэй уран бүтээлчийн клип болж түүxэнд үлдсэн. Түүнээс xойш Женни нь You & Me, Mantra дууныxаа клипийг олны xүртээл болгов.
Ташрамд дурдаxад ирэx жил 2025 онд Blackpink xамтлаг бүрэн бүрэлдэxүүнээрээ аялан тоглолт болон уран бүтээлээ xийнэ гэж зарласан билээ.