- 2025 оны төсөв батлагдсан ч Монгол улсын ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан. УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж авсан. Тэгэхээр УИХ дээр хоригийг хэлэлцэж, 2025 оны төсвөө дахин задалж хэлэлцэх болж байна.
- 2025 оны төсвөөс танаж болох зардлуудыг 2022 оны төсвийн зардалтай харьцуулан харуулъя
Гадаад албан томилолт 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбум төгрөг 4 дахин өссөн
Тавилга эд хогшил, урсгал зардал 121.3 тэрбумаас 267.9 тэрбум 2.2 дахин өссөн
Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбумаас 69.3 тэрбум 3.6 дахин өссөн
Тоног төхөөрөмжийн худалдан авалт 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбум 3.4 дахин өссөн
Бараа үйлчилгээний бусад зардалд 450.5 тэрбумаас 964 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн
Их засвар 142.9 тэрбум төгрөгөөс 290 тэрбум
Зураг төсөвгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээ байна.
Зардал өндөр, алдагдалтай төсөв батлагдвал энэ нь инфляцид шууд нөлөөлж, та бидний халаасанд байгаа 1000 төгрөг 800 төгрөг болж үнэгүйднэ гэсэн үг.
Алдагдалгүй, үргүй зардалгүй төсөв батлагдахад та бүхний ч дуу хоолой чухал юм.