Дэлхийн 150 улс руу ам.долларын гүйлгээ хийгээд, cashback-аа аваарай.
Монгол Улс 2019 онд ФАТФ -ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд дэлхийн ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдаж байсан. Ингэснээр ам.доллар шилжүүлэхэд 4-5 банкаар дамжих, шилжүүлэг удах, орохгүй буцаагдах, шимтгэл өндөр гарах зэрэг асуудал харилцагдад маань тулгарч байлаа.
Харин энэ нөхцөл байдлыг ХХБ өөрчилж, АНУ-ын арилжааны ТОП банк Bank of New York Mellon -той Монгол Улсаас анх удаа хамтран ажиллаж, ностро дансаа нээж чадсан билээ. Үр дүнд нь дэлхийн 150 улс руу ердөө 1-2 цагт, цагийн зөрүү ихтэй бол 24 цагийн дотор олон харилцагчынхаа ам.долларын гадаад шилжүүлгийг амжилттай хийсээр байна.
ХХБ -ны ам.долларын cashback -ийн урамшуулал үргэлжилсээр байна. Та ХХБ -аар ам.доллароо шилжүүлээд 40$ хүртэлх буцаан олголт авах боломжтой. Энэхүү урамшуулал нь 2024.12.15 -ыг дуустал үргэлжилнэ. Амжиж гүйлгээгээ хийгээд, cashback -аа аваарай.
Нэмж хэлэхэд, хүлээн авагчийн дансанд орсон болов уу? яасан бол? гэж санаа зовох ямар ч шаардлагагүй шүү. ХХБ -ны гадаад шилжүүлгийн үйлчилгээг ашигласан бол хүлээн авагчийн дансанд мөнгө оронгуут таны утсанд мессеж мэдэгдэл ирэх болно.
Худалдаа Хөгжлийн Банк