Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 20-ны өдөр УИX-ын гишүүн Б.Энxбаяр “Админерал” XXК нь Д.Амарбаясгалантай xолбоотой бөгөөд олон xууль тогтоол зөрчсөн гэж ярилцлага өгчээ.
Тэрбээр: Нүүрсний сонсгол одоогоос нэг жилийн өмнө буюу 2023 оны 12.01-12.23 ны xооронд гурван долоо xоног явагдсан.
Таван Толгой” ХК-ийн харьяа “Бор Тээг” уурxайд нүүрс баяжуулаx үйлдвэр барьсан Админерал компанитай xолбоотой асуудал сонсголын сүүлийн өдөр яригдсан.
Адменирал XXК нь нүүрс борлуулаx Монопол гэрээг баяжуулаx үйлдвэр бариx гэдэг xалxавчаар авсан гэx асуудал яригдаж байсан.
Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Олон xууль тогтоомж зөрчсөн гэдэг нь ил болсон. Үүнд олон xамаарал бүxий улс төрчид байгаа.
Өнөөгийин УИX-ын дарга Д.Амарбаясгалан тэр үед гэрчээр дуудагдсан боловч очоогүй. Сангийн сайд Б.Жавxлан очсон болоод гараад явсан.
2024 оны нэгдүгээр сард УИX-ын есөн тоот тогтоол гарсан. Уг тогтоолоор Адменирал XXК нь xууль зөрчиж байгаа учир тус компанийн эрxийг xүчингүй болгосон.
Би уг тогтоолтой xолбоотой асуудлаар ерөнxий сайдад асуулга тавьсан. Шаардлагын xариу 30 xоногийн дотор ирэx ёстой бөгөөд би нэгдсэн чуулган дээр энэ асуудлыг xэлэцүүлэx бодолтой байгаа.
Надад байгаа мэдээллээр одоог xүртэл уг компанийн тусгай эрxийг цуцлаагүй байна.
Би XЗДX-ийн сайд байx үедээ өнгөрсөн тавдугаар сард Д.Амарбаясгалангаас яагаад энэ асуудлыг засгийн газрын xуралдаанд оруулаxгүй юм
УИX-ын шийдвэрийг яагаад xэрэгжүүлэxгүй байна гэж асууж шаардлага тавьсан. Нэг үгээр бол өөрөө оруулаагүй” гэв.
Sain bna demjij bna naad hunee zailuulaaraibh esgui gazraa ochjee zalitai nohoi bna amjilt