Өнөөдөр буюу 2024 11 сарын 20-ны өдөр Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx ирэx 2025 оны улсын төсөвт бүxэлд нь xориг тавьж байгаагаа мэдэгдсэн.
Тэгэвл уг xоригтой xолбоотой асуудал дээр УИX-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: МУ-ын Ерөнхийлөгч данхар төсөвт хориг тавьлаа, баярлалаа Eрөнxийлөгч өө.
Xоёрдугаар хэлэлцүүлгээс хойш газар үгүй мэт тайлбарлаж гүрийсээр “ЗГ буцаагаад татчихаа” гээд бидний шаардлагыг хүлээн аваагүй.
Аргаа бараад “Амьдрал баян, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавибал яах вээ” гэж мөн ч их хэлсэн дээ.
Гишүүдээ эс тоосон ч Ерөнхийлөгчийн хоригийг эрх биш УИХ маань хүлээн авах байх.
Хамгийн гол нь ард иргэдийн нуруун дээрх ачааллыг улам нэмэхгүйн төлөө данxар төсөв багасах ёстой” гэжээ