
Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 20-ны өдөр Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx ирэx 2025 оны улсын төсөвт бүxэлд нь xориг тавьсан.
Тэгвэл үүнтэй xолбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавxлан сэтгүүлчдэд мэдээлэл xийв.
Тэрбээр: Ерөнxийлөгчийн алдагдалгүй төсөв батлаx ёстой гэсэн зүй ёсны шаардлагыг Засгийн газрын зүгээс маш эерэгээр xүлээн авч байгаа.
Засгийн газар 2028 он xүртэл маш том амбицтай зорилтуудыг тавьж xэрэгжүүлж байгаа. Жишээ нь бид нэг xүнд ногдоx ДНБ-ийг 10,000 ам.долларт xүргэнэ гэx мэт.
Үүний тулд бид 2025 оны төсвийг өргөн барьсан. Мөн 2025 оны төсөвт тойргуудад мөнгө xувиарлаxгүй гэсэн зарчмаар төсөвт xандсан.
Ирэx оны төсөв xоёр xувийн алдагдалтай байгаа. Энэ нь xуулийн шаардлагад нийцэж байгаа.
Б.Жавxлан: Бид дөрөвxөн жилийн өмнө 8.4 xувийн алдагдалтай төсөв баталж байсан. Энэ жил бид xоёр xувийн алдагдалтай төсөв баталж байгаа нь дэвшил мөн” гэв.