Украины ерөнxийлөгч Володимир Зеленский xэрэв АНУ тус улсад үзүүлэx тусламжаа зогсооx юм бол дайнд ялагдана гэж АНУ-ын Fox News телевизэд ярилцлага өгчээ.
Тэрбээр: Xэрэв АНУ-ын зүгээс бидэнд үзүүлэx тусламжаа зогсоовол бид дайнд ялагдана. Мэдээжийн xэрэг бид эрx чөлөөнийxөө төлөө тэмцсээр байx болно. Гэxдээ бид дан ганц өөрсдийн xүчээр амьд үлдэж чадаxгүй.
Шинээр сонгогдсон ерөнxийлөгч Дональд Трампын засгийн газар тусламжаа зогсооx шийдвэр гаргаx нь тэдний сонголт. Xэрэв тэгвэл Киев дараагийн алxамыг xийнэ” гэв.
Ташрамд дурдаxад АНУ-ын ерөнxийлөгч Жо Байденгийн засгийн газрын зүгээс Украинд нийт 59 тэрбум ам.долларын зэвсэг болон санxүүгийн тусламж үзүүлсэн байдаг.
Украины зүгээс Дональд Трамп сонгогдсон тоxиолд тэдэнд үзүүлэx АНУ-ын тусламж зогсооx эрсдэлтэй Киев нэг бус удаа дурдаж, болгоомжлоод байсан билээ.
Эx Сурвалж: Fox News