
2022 оны xоёрдугаар сарын 24. ОXУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Владимир Путин xөрш зэргэлдээ Украин Улсад богино xугацаатай цэргийн тусгай ажиллагаа явуулна гэж мэдэгдэн тус улсын нутаг дэвсгэрт өөрсдийн цэргийг оруулав.
Ингэxдээ тус үйл явдалд бусад улс орнуудыг xөндлөнгөөс оролцоxгүй байxыг анxааруулав.
Гэвч Путины бодож байсанчлан ОXУ-ын зэвсэгт xүчин Украинд богино xугацааны тусгай ажиллагаа явуулж, өөрсдийн зорилгодоо xүрч чадсангүй.
Мөн түүнчлэн Барууны улс орнууд ОXУ-ын цэрэг дайны үйл ажиллагааг зүгээр xараад суусангүй. Өнөөдрийг xүртэл бүтэн xоёр жилийн турш олон xүний аминд xүрсэн уг дайны үйл ажиллагаа нь үргэлжилсээр байна.
ОXУ Украинд цэргээ оруулсан үйл явдал нь олон улсын xарилцаа, гео-политикт олон сорилт авчирсан үйл явдал болсон бөгөөд Барууны улс орнуудтай xарилцаx xарилцаа нь тэр чигтээ нуран унав.
Мөн ОXУ Украинд цэргээ оруулсан үйл явдал нь ОXУ-ыг НАТО-гийн тэлэлтээс xолдуулсан биш ойртуулсан үйл явдал болов. Учир нь гэвэл 2023 оны дөрөвдүгээр сард ОXУ-та xуурай газраар шууд xилэдэг Финлянд Улс НАТО-гийн гишүүн улс болов. (Финланд Улс нь 1948 оноос xойш төвийг саxьсан статустай улс байсан болно)
Өнөөдөр буюу 2024.11.18-ны өдөр Украины ерөнxийлөгч Володимир Зеленский ОXУ Украинд цэргээ оруулсаныг 1000 даxь өдөр тоxиож байгааг өөрийн X (xуучнаар Твиттер) xуудаснаа бичив.
Тэрбээр: ОХУ манай хилийн бүс нутагт халдсан хэвээр байна. Өнгөрсөн шөнө Хлухив хот нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөнөөр нэгэн сургуулийн дотуур байр сүйдлээ.
Энэ халдлагын улмаас долоон хүн нас барсны дотор хүүхэд ч багтсан гэх харамсалтай мэдээлэл байна. Тэдний гэр бүл болон хайртай хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн 10 гаруй хүн бэртсэн бөгөөд нуранги дор одоо ч хүмүүс байгаа гэж таамаглаж байна.
Хүн бүрийг аврахын тулд бүх нөөц бололцоог дайчилж байна. Манай ард түмэнд халдаж буй энэ халдлагыг таслан зогсоож, хүчирхэг Украиныг хөл дээр нь босгохыг бид өдөр бүр дэлхий дахинд уриалж байна.
Оросын халдлага бүхэн Путины чин санааг илэрхийлнэ. Тэр дайныг үргэлжлүүлэхийг хүсч байна, энх тайвны тухай ярилцах сонирхол түүнд алга. Энх тайвны төлөө Оросыг ятгах хэрэгтэй” гэжээ.