Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 19-ний өдөр УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатарын Дугаарын xязгаарлалтыг тогтоосон заxирамжтай xолбоотой асуудал болон цаxим xуудаснаа тавьсан нийтлэл өөрийн байр суурийг илэрxийлж шүүмжлэв.
Тэрбээр:
1. Танай Бээжин, Шанхай, Сингапур машины тоог хязгаарлахын өмнө нийтийн тээвэр, хувийн машин ашиглахгүйгээр хүн хүссэн цэгтээ тээргүй очих нөхцлийг хэрхэн бүрдүүлсэнийг харсан уу? Гудамжаар нь алхаж, нийтийн тээвэрт нь сууж үзсэн үү? Дуураймар аядаж байгаа бол дарааллыг нь зөв тооцож мэдэхгүй бол асууж байгаач очсон газраасаа.
2. Таны санаачилж өмнөх Их хурлаар батлуулсан, авлигыг тувт өөгшүүлэх “Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн 9.1-д “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО” гэсэн нь шууд бусаар импортыг хориглосон, хүний оршин суугаа нутагтаа тээврийн хэрэгсэл өмчлөх эрхэд халдаж, хязгаарласан заалт, оролдлого биш үү?
Биш бол энэ хязгаарлалт чинь түгжрэлд ямар ч сайн нөлөөгүй юм биш үү?
Худлаа ярихаа боль гэжээ.
Туг урагч чи бага л тэнэгтээрэй