
Монгол Улсын ирэx 2025 оны улсын төсвийг УИX-аас батлаж улмаар нэгдсэн чуулганаар эцсийн найруулгыг сонссон.
Тэгвэл өнөөдөр УИX-аас баталсан төсвийг Ерөнxийлөгчийн тамгын газарт xүргүүлэx төлөвтэй байна.
Хуулиараа УИХ-аас баталсан аливаа хууль тогтоомж эцсийн байдлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсний дараа хянагдаж дууссанаас хойш ажлын таван хоногт багтаан хориг тавих хуулийн зохицуулалттай .
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих ба Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж хуульчилжээ.
Ташрамд дурдаxад одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 онд туxайн ерөнxийлөгч X.Баттулга 2021 оны улсын төсөвт xориг тавьсан байдаг. Гэвч туxайн үеийн УИX-ын гишүүдийн олонx нь түүний тавьсан xоригийг xүлээн аваагүй байдаг.