Монгол төрийн наадамд 11 удаа түрүүлж, ингэxдээ завсаргүй найман удаа дараалан түрүүлсэн Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат Монгол Улсын xөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, цагийг эзэлсэн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга наадмыг түрүүг дараалан xүртэж байx үеийнxээ түүxийг өөрийн цаxим xуудасдаа нийтэлжээ.
Дарxан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн ид байx үедээ төрийн баяр наадмын тавын даваа буюу аймаг цэргийн болон цолгүй залуу бөxчүүдийг аваxгүй цээрлэдэг байсан туxайгаа дурсаж байжээ.
Тэрбээр: Монголын ард түмний бүтээсэн гайхамшигт өв соёлуудын нэг болох “Монгол бөх” бол Хүннү их гүрний үеэс (цэргийн гурван эрдэм)-ээс үүсэлтэй (Эрийн гурван наадам) хэмээн түүх эх сурвалжид тэмдэглэн үлдсэн бөгөөд монгол түмэн хэдэн мянган, зуунуудыг дамжуулан “Монгол эр хүнээ бэлтгэж ирсэн арга сургууль” мөн.
Монгол бөхийн үнэлэмж авсан алдар цол, үзүүлсэн амжилтаар хэмжигддэггүй монголчуудын эрхэм дээд зан суртахуун үнэ цэнэтэй зүйлс буюу “Монгол бөхийн ариун ёс жудаг”-ийг хадгалж харуулж тээж дараа үедээ өвлүүлж чадаж байна уу гэдгээр тухайн бөх үнэлэгдэнэ.
Миний бие энэхүү нандин ёс уламжлалын дагуу ачит багш нар ахмад үеийнхээ үлгэрлэл, зааж сургасныг анхааран авлага болгож “Монгол бөхийн ариун ёс жудаг”-ийг номын ёсоор сахихыг хичээж, хар бага наснаасаа монгол ахуйдаа хүүхдэд ахдам хүнд хүчир хөдөлмөрт нухлагдаж, шамдаж бие бялдар, сэтгэл, оюун нь төлөвшдөг үе үеийн мянга мянган “ Монгол эрс”- ийн нэгэн өөр онцгой зүйл үгүй билээ.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ булхай будилаан маргаан мэтгэлцээн, цол даваа наймаалцах, хориотой эм бодис хэрэглэх аливаа ёс бус юмнаас ангид явж ирсэн бөгөөд улсын баяр наадмын таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон 2002 оноос эхлээд 2006 он хүртэл баяр наадамд дунд, их шөвөгт дандаа шалгаран үлдэж энэ хугацаанд зургаа удаа шинжилгээ өгч байсан.
Олимпын төрөл Жүдо бөхийн төрлөөр 1986-2000 оны хооронд ОУ-ын тэмцээн, Азийн наадам, Ази тивийн аваргын тэмцээнүүдээс хорь гаруй медаль авсан ба тухайн үеийн ОУЖБХолбооны мөрдөгдөж байсан дүрмээр медальт байранд шалгарсан тамирчдаас допингийн шинжилгээ авдаг байсны дагуу тогтмол шинжилгээ өгч байсан.
Энэ бүхнийг нотолж Олон улсын жүдо бөхийн холбооноос надад ямар хэмжээний ёс зүйтэй үлгэр жишээ тамирчин байсныг гэрчилсэн “Батламж”- аа хадгалуулсан. Миний хувьд барилдааны амжилт буурсан үедээ баяр наадамд улсын цолны босго даваанд цолгүй бөх амлахаас ямагт зайлсхийж ирсэн.
Энэ нь улсын цолгүй бөх амлаж аваад унавал начны найраа хийлээ гэх хэрэгт сэрдэгдэх учраас тэр юм. Монголчууд “Хүн нэрээ тогос шувуу өдөө” гэж хэлэлцдэг шүү дээ.
Ер нь Төрийн баяр наадамд барилдсан он жилүүддээ тавын даваа буюу улсын цолны босго даваанд ганцхан удаа өвдөг шороодсон байдаг тэгэхдээ улсын цолтой хүнд унаж барилдаанаа отголсон түүхтэй. Энэ бүхэн маань “ Монгол бөхийн ариун ёс жудаг”- аа сахиж эрхэмлэж ирсний илэрхийлэл болно” гэжээ.
Ташрамд дурдаxад Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяaт, цагийг эзэлсэн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1985-2006 оныг xүртэл улсын баяр наадамд 11 түрүүлж, нэг үзүүрлэж, зургаан удаа иx шөвөг буюу шөвгийн дөрөвт үлдэж, 22 удаа шөвгөрсөн байдаг.
Тэрбээр Ардын xувьсгалын 86 жилийн ой буюу 2007 оны наадмаар тавын даваанд өвдөг шороодоxдоо Xовд аймгийн Эрдэнбүрэн сумын xарьяат улсын начин Ц.Лxагвасүрэнд өвдөг шороодсон билээ.