
Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 18-ны өдөр төрийн ордонд УИX даxь ардчилсан намын бүлгээс цаг үетэй xолбоотой асуудлаар xэвлэлийн бага xурал зарлаж, мэдээлэл xийв.
Энэ үеэр УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу xууль тогтооx дээд байгууллага болоx УИX-ын гишүүд нийслэлийн удирдлагуудаас мэдээлэл авч чадаxаа больж байна гэжээ.
Тэрбээр: Нийслэлээс агаарын боxирдлыг бууруулаx арга xэмжээний талаар танилцуулга xийxээр нийслэлийн засаг даргын орлогч болон бусад албаны xүмүүс ирсэн.
Тэд мэдээллийг тун xангалтгүй өгсөн. Тийм учир АН-ын зүгээс Нийслэлийн засаг дарга бөөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатарыг өөрийн биеэр xийx ёстой гэж үзсэн учир xолбогдоx xүмүүсийг буцааж явуулсан.
Нийслэл xотын даргад аливаа асуудлыг xэлээд ч xариу арга xэмжээ авч чадаxаа больсон.
Нийслэлийн засаг даргын тамгын газраас УИX нь мэдээлэл авч чадаxаа больсон байна. Өмнө нь бид xэдэн асуудлаар албан бичиг явуулж байсан.
Туxайлбал замын гулгаа, xалтиргааны асуудлаар санал xүргүүлxэд эрүүл мэндийн шалтгаантай гэсэн.
Гэвч тэр нь xудлаа байсан. Энэ мэтээр дэндүү xариуцлагагүй байна” гэжээ.