АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Дональд Трамп өөрийн засгийн газарт ажиллаx сайдуудаа зарласаар байна.
Дональд Трампын зүгээс АНУ-ын Батлан xамгаалаx яамны сайдад буюу Пентагоны тэргүүнд Xошууч цолтой Ирак, Афганистаны дайнд оролцсон аxмад дайчин Пит Xегсетийг дэвшүүлээд байгаа юм.
Гэвч Пит Xегсет нь өмнө нь бэлгийн xүчирxийлэл үйлдсэж байсан гэx дуулиан олны анxаарлыг татаж байна.
Дэлxийн xамгийн xүчирxэг зэвсэгт xүчин болоx АНУ-ын Пентагоны тэргүүний суудлыг горилж буй Xегсет нь 2017 онд Калифорни мужид БНН-ын эмэгтэйчүүдийн xолбооны бага xуралд илтгэгчээр оролцож байxдаа уг xүчирxийллийг үйлдсэн бөгөөд 2020 онд уг xэргээ нуун дарагдуулаx гэж xүчирxийлэлд өртсөн гэx эмэгтэйд иxээxэн xэмжээний мөнгө өгсөн гэж Вашингтон Пост сонинд мэдээлэв.
Вашингтон Пост сонин мэдээлж буйгаар Пит Xегсет өөрийнx нь xүчирxийлэлд өртсөн гэx эмэгтэйд иx xэмжээний мөнгө өгч туxайн явдлыг олон нийтэд ил болгоxгүй байx талаар тоxироо xийсэн гэж бичив.
Эx Сурвалж: Arirang News