“Рио Тинто” групп болон Хятад улсын Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорац (SPIC) хамтран Оюу толгойн уурхайд батарейг нь сольдог цахилгаан өөрөө буулгагч машин туршина.
Энэхүү шинэ технологи нь батарейт машинд суурин цэнэглэгч ашиглахгүйгээр батарей солих боломжийг олгож, хурдан ажиллагааг дэмжих зорилготой бөгөөд Хятадад уул уурхайн хүнд даацын машинуудад амжилттай хэрэглэгдэж байна.
Хоёр жилийн хугацаатай энэ төсөл нь Оюу толгойн уурхайд нөхөн сэргээлт болон өнгөн хөрс тээвэрлэх ажилд ашиглагдах юм.
Төсөлд 91 тонн даацтай найман машин, 800 кВт.цаг бүхий 13 батарей, автомат батарей солих-цэнэглэх станц хэрэглэнэ. Батарей солих үйл явцад ердөө 7 минут зарцуулж, нэг батарей 8 цаг хүртэл ажиллах чадвартай тул машины сул зогсолт багасч, бүтээмжийг өндөр түвшинд хадгалах боломжтой.
Энэхүү туршилтын төсөл нь Рио Тинто болон Оюу толгой компанийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд ялгарлыг тэглэх зорилгод нийцэж буй алхам юм.
Шинэ технологи нь уурхайн ажиллагааг уян хатан, зогсолт багатай байлгаж, цаашлаад байгаль орчинд ээлтэй чухал ач холбогдолтой.