Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Оюу толгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой “Гэрэлт” төслийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ хичээлийн жилд төслийг Баянзүрх дүүргийн дөрвөн сургуульд хэрэгжүүлж байгаа бөгөөд сэтгэл зүйн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулж, сурагчдад Жюү Жицү спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж өгчээ.
Өмнөх жилүүдэд “Гэрэлт” төсөлд хамрагдсан 17 сургууль бүгд сэтгэл зүйчтэй болж, тусгайлан байгуулж өгсөн сэтгэл зүйн жишиг өрөөнд зөвлөгөө, мэдээллээ хүргэсээр байна.
Эдгээр сургуулийн сэтгэл зүйчдийг чадавхижуулах сургалтыг төслийн хүрээнд тогтмол зохион байгуулдаг юм.