“Оюу толгой” компани Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
Мөн Оюу толгойн 30 ханган нийлүүлэгч компани эдгээр 100 аж ахуйн нэгжид багтжээ.
Бид 2024 оны 3 дугаар улиралд 609 дотоодын ханган нийлүүлэгчтэй хамтарч ажиллан, нийт худалдан авалтынхаа 90 хувийг эдгээр компаниудтай хийсэн байна.
Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 2010 оноос хойш нийт 45.7 их наяд төгрөгийг дотоодод зарцууллаа.
Улсынхаа эдийн засагт томоохон хувь нэмрийг оруулан, хөгжил дэвшлийг хамтдаа бүтээлцэж, хөгжлийн түүчээ болж буй бүх ТОП-100 аж ахуй нэгждээ халуун баяр хүргэе!
Бид дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг хамтдаа цогцлоож, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгынхоо төлөө тууштай ажилласаар байх болно.