Өчигдөр буюу 2024 оны 11 сарын 17-ны өдөр Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Меxико xотноо “Мiss Universe-2024” тэмцээн өндөрлөж Дани Улсын загвар өмсөгч Виктория Кьяр Теилвиг тэмцээний түрүү магнай болж ялагчаар тодорсон.
Тэгвэл 1952 оноос xойш жил бүр зоxион байгуулагдаж байгаа “Мiss Universe” тэмцээнд энэ жил Монгол Улсыг төлөөлөл оролцсон З.Номинзул өөрийн сэтгэгдлийг илэрxийлжээ.
Тэрбээр: Дэлхийн хамгийн том миссийн тэмцээн болох “Miss Universe” тэмцээнд энэ жил эх орноо төлөөлөн 127 орны охид бүсгүйчүүдтэй Мексик улсын Мехико хотод 20 хоногийн турш гоо сайхан, зүрх сэтгэл, идэвх зүтгэл, оюун ухаан, хариуцлагатай байдал, харилцаа хандлага гээд бүхий л талаараа өрсөлдлөө.
Тухайн улсыг төлөөлөн оролцож байгаа оролцогчоор нь тэр улсыг дүгнэдэг учраас бүх сэтгэл зүрх, хүч чадлаа дайчлан Монгол орныхоо үүх түүхийг дэлхийд сурталчилсандаа туйлын таатай байна.
Миссийн тэмцээн бол зөвхөн хөөрхөн сайхан гадаад төрхөө дүгнэдэггүй сэтгэл зүрх, дотоод гоо сайхны тэмцээн юм.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг жинхэн утгаар нь мэдэрлээ.
Энэ бол зөвхөн эхлэл цаашдаа өшөө олон боломж, хүч сорьсон сорилтуудтай тулгарахад бэлэн байна” гэжээ.