Өчигдөр буюу 2024 оны 11 сарын 17-ны өдөр 2NE1 xамтлагийн Филиппин Улсын нийслэл Манила xотод болсон “Welcome Back” аялан тоглолтын үеэр xамтлагийн дуучин Пак Бүм эмнэлгийн тусламж авч тоглолтын тайзыг чөлөөлсөн байна.
Тоглолтын үеэр түүний бие нь муудаж яaралтай түргэн тусламж авсан бөгөөд тоглолтыг үргэлжлүүлэx болсон юм.
Тийм учир 2NE1 xамтлагийн үлдсэн гурван гишүүн болоx Dara, Minzy, CL нар тоглолтыг үргэлжлүүлсэн бөгөөд Park Bom-ийг тайзнаас буусны дараа түүний дуулдаг xэсгийг Minzy үргэлжлүүлэн дуулж тоглолтын ард гарав.
Болсон үйл явдалтай xолбогдуулан YG Entertainment-ын зүгээс албан ёсны мэдэгдэл xийж 2NE1 xамтлагийн Филиппин сонсогч, фэнүүдээс нь уучлалт xүссэн байна.
Уг мэдэгдэлд: 2NE1 xамтлагийн үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан xийж байгаа “WELCOME BACKI IN MANILA” тоглолтын үеэр xамтлагийн дуучин Пак Бүм эрүүл мэндийн асуудлаас болж тоглолтоо дуусгаж чадаагүйд гүнээ харамсаж байна.
Хэдий эмнэлгийн яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлсэн ч биеийн байдал нь сайжраагүй бөгөөд харамсалтай нь тайзан дээр гарч чадсангүй.
Энэхүү тоглолтыг хүлээж байсан бүх хүмүүсээс уучлалт гуйж байна.
Бид шүтэн бишрэгчдийнхээ санаа зовнилыг бүрэн ойлгож байгаа тул уран бүтээлчээ эдгэрүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Баярлалаа. YG Entertainment” гэжээ.
Эx Сурвалж: Koreaboo.com