Улаанбаатарт:
11 дүгээр сарын 18-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11-р сарын 18-ны 11.00 цагт: Үндэсний статистикийн хорооноос X сарын статистик үзүүлэлтийг танилцуулна.
11 дүгээр сарын 19-20-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
11 дүгээр сарын 19-нд: МҮХАҮТ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран “Бизнесийн боломж уулзалт-семинар”-ыг зохион байгуулна.
11 дүгээр сарын 20-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 20-нд: УИХ-аас Төрийн ордонд“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт хяналтын сонсголыг зохион байгуулна.
11 дүгээр сарын 20-ны 15:00 цагт: Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-тай хамтран Олон улсын боловсролын долоо хоногийг тохиолдуулан “American Corner Mongolia” төвд Оюутны визний асуудлаар мэдээлэл хийх уулзалт болно.
11 дүгээр сарын 20-нд: Сэтгүүлчдэд зориулсан кибер аюулгүй байдлын сургалт зохион байгуулна.
11 дүгээр сарын 20-21-нд: Олон улсын худалдааны төвөөс “Брендинг ба Дижитал маркетинг” сэдэвт сургалт зохион байгуулна.
11 дүгээр сарын 21-ны 18.00 цагт: Дорноговийн яруу найрагчдын шүлгээр амилсан шилдэг дууны “Дорнын говиос Монгол эхэлдэг” уран бүтээлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно.
11 дүгээр сарын 21-22-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11 дүгээр сарын 24-27-нд: Монголын Зүймэл даавуун урлалын төвөөс ХААН банкны “Event Room” танхимд “Wonderland Illumination: Stitch into the Light!” үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үеэр өвлийн гайхамшгийг харуулсан 12 өрөөгөөр зочилж, дэлхийн хамгийн том өлзий хээтэй аравчийг дэлгэх болно. Холбоо барих утас: 99099930
“Соёлын бүтээлч сар” орон даяар нэг сарын турш үргэлжилнэ.
Монгол Улс-БНХАУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Үндэсний Түүхийн музейд гарна.
Орон нутагт:
-Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхжуулах сургалт энэ сарын 18-нд болно.
-Соёлын сарын хүрээнд Завхан аймгийн Улиастай суманд энэ сарын 20-25-ний өдрүүдэд Баруун таван аймгийн “Монгол бий биелгээний сургалт” болно,
-“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд Хэнтий аймгийн Чингис хотод эхэлж, гурван өдрийн турш үргэлжилнэ.
-Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Дөрвөн цагийн нүүдэл” хамтарсан тоглолт энэ сарын 22-нд Өлгий хотод болно.
-Монголын урчуудын эвлэлийн Завхан дахь салбарын уран бүтээлчдийн “Өнгө аялгуу” хамтарсан үзэсгэлэн энэ сарын 23-30-нд гарна.
-Завхан аймгийн Улиастай суманд энэ сарын 25-нд “Морин хуур” тоглолт болно. Завхан аймгийн морин хуурчид дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулсан шилдэг 20 бүтээлийг эгшиглүүлнэ.
-Дундговь аймагт “Монголын эмэгтэйчүүд-100 жил” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 25-нд болно.