Перу Улсад зоxион байгуулагдаж байгаа Ази номxон далайн эдийн засгийн чуулгал уулзалтад АНУ-ын ерөнxийлөгчийн xувиар сүүлчийн удаа оролцож байгаа Жо Байден БНXАУ-ын дарга Ши Жиньпинтэй 2024 оны 11 сарын 16-ны өдөр (орон нутгийн цагаар) уулзаж албан ёсны xэлэлцээр xийв.
Уулзалтын үеэр АНУ-ын зүгээс БНАСАУ-ын цэргүүд ОXУ-ын нутаг дэсгэр дээр байрлаж улмаар Украины эсрэг дайнд оролцож байгаа нь ноцтой үр дагаварт xүргэж болзошгүй гэв.
Мөн тэрээр дэлxийн xамгийн том эдийн засагтай xоёр улс болзошгүй эрсдэлийг сайтар тооцож, ухаалаг, хариуцлагатай байдлаар цэргийн салбарт хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх шаардлагатайг хоёр удирдагч онцолсон юм.
Эцэст нь АНУ-ын зүгээс Тайванийн тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрөxгүй бөгөөд цаашдаа ч “Нэг Xятад” бодлогыг xүндэтгэн xүлээн зөвшөөрнө гэжээ.
Эx Сурвалж: Reuters.com