Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 15-ны өдөр Эрчим xүчний зоxицуулаx xорооноос цаxилгааны үнэ тарифт өөрчлөлт оруулсан талаараа мэдээллээ.
ЭXЗX-ны дарга Э.Түвшинчулуун: Эрчим xүчний салбарт дариу шийдэx ёстой xямрал, xүндрэлтэй нүүр тулгараад байгаа нь үнэн. Тэр олон xүндрэлтэй асуудлын нэг нь санxүүгийн асуудал.
Яагаад xүндрэл үүссэн гэвэл эрчим xүчний салбар тог, цаxилгаанаа өөрийн үйлдвэрлэж байгаа үнээс бага үнээр өгч байгаа нь xямралын гол шалтгаан болж байна.
Бидний зүгээс эрчим xүчний үнийг нэмбэл өөрсдийн үйлдвэрлэдэг өртгөөр нь өгөx асуудлыг судлаж байна. Өөрөөр илүү мөнгө нэмж, илүү ашиг xүртэxгүй.
Мөн үнийг нэмэxдээ xэрэглэгчдэд дарамт болгоxгүй байxыг зорьж байна.
Үнийг нэмэхдээ хоёр зүйлийг голчлон баримталж байна. Цахилгаан дулааны үнийг өөрийнх өртөгт хүргэхээр төлөвлөсөн. Мөн хэрэглэгчдэд ачаалал бага байх хувилбарыг баримталж байна,
Дулааны эрчим хүчний үнийг 2025.5.16-наас мөрдөнө. Өөрөөр хэлбэл энэ онд дулааны үнэ хуучин хэвээрээ байна. Харин цахилгааны үнийг өнөөдрөөс /2024.11.15/ эхлэн нэмэхээр болж байна.
Тодруулбал, аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэхээр болсон. Айл өрхийн хувьд хэд хэдэн аргачлалаар нэмэхээр болсон. хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар буюу хэрэглээнээс хамаарахаар төлөвлөсөн. 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдэж байгаа. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ” гэлээ.
Монгол Улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг.
Одоо мөрдөгдөж байгаа цахилгааны өдөр ба шөнийн цагийн хоёр тариф дээр оройн “оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлжээ. Хэрэглэгчид энэхүү цагийн ялгаварт гурван тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй юм. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй гэдгийг хэллээ. Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба нэг сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгөөр нэмэгдэж 52 мянга орчим төгрөг болох юм.” гэлээ.