Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, танилцуулж, алдаршуулдаг. 2023 оны ТОП-100 аж ахуй нэгжийн дунд ТОП-10 Төрийн өмчит аж ахуй нэгжийг тодруулсан байна.
ТОП-10 Төрийн өмчит аж ахуй нэгж:
- Эрдэнэс Тавантолгой ХК
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
- Улаанбаатар төмөр зам ТӨХК
- Төрийн банк ХК
- Эрдэнэс Монгол ХХК
- Тавантолгой ХК
- Тавантолгой түлш ХХК
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- МИАТ ТӨХК
- Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК
ТОП-100 ААН-ийг компанийн хэлбэрээр нь харвал:
Хязгаарлагдмал хариуцлагатай компани – 86
Хувьцаат компани – 14 байна.
Харин худалдааны 27, уул уурхай, олборлолтын 26, боловсруулах үйлдвэрлэлийн 15, барилга, замын 10, санхүү, даатгалын 6, мэдээлэл, холбооны 5, үйлчилгээний 6, агуулах, тээврийн 3, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хангамжийн 2 компани багтжээ.
Түүнчлэн М СИ ЭС группын 11, Шунхлай группын 7, МАК-ын 3, Таван богд группын 5, Петровис Ойл ХХК-ийн 2, Номин холдинг ХХК-ийн 2, Монос группын 2 охин компани ТОП-100 аж ахуй нэгжид багтсан байна.