Сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв болох 2025 оны төсвийн хууль хуулийн хүрээндээ батлагдсан хэдий ч хэрэгжиж эхлэхээсээ өмнө “өвдөг шороодсон”. Өмнөх жилүүдэд тойргуудад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэх төсвийг хуваарилж, түүниийгээ тойргоос сонгогдсон гишүүд нь цээжээрээ хамгаалж батлуулаад, иргэдээс оноо авдаг ужиг хандлагаасаа салахгүй шинэ, жагсаалтын гишүүдийнхээ реакцыг хөдөлгөж орхисон.
Үүнээс болж 2025 оны төсвийн хууль ТОДОТГОЛ хийнэ гэсэн улс төрийн өчиг авч байж, хугацаандаа батлагдсан дүр үзүүлсэн. Тэгвэл Сангийн яам 2025 оны төсөвт тодотгол оруулахаар гурван хувилбар боловсруулж эхэлжээ.
Сангийн сайдын давхар утгатай үг төсвийн задлаа бууруулах юм бол өнөө 14 мега төсөлдөө л гар хүрэх, аль эсвэл аль нэг төслийг түр азнах хувилбар дээр тогтож буй бололтой.