Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Импортоор орж ирэх автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан нийт иргэд гэхээсээ илүүтэй автомашин импортлогчид “Эрх ашгийг маань зөрчиж байна, бидний бизнесийг боож байна” зэргээр эсэргүүцэл илэрхийлж, Үндсэн хуулийн цэцэд хүртэл гомдол гаргаад байв.
Тэгвэл тэдний төлөөлөл болон зарим холбоодын удирдлагууд нийслэлийн удирдлагуудтай дээрх асуудлаар уулзалт хийжээ. Тэд хэд хэдэн шаардлагыг хүргүүлсэн байна.
Тодруулбал, гааль дээр хүлээгдэж буй 37 мянга орчим машиныг оруулж, дугаар олгох, ХЗДХЯ-нд хүргүүлсэн шалгуур үзүүлэлтүүдийг эргэж харах зэрэг шаардлага тавьсан байна.