Монголын дизайнеруудын xолбооноос жил бүр уламжлал болгон зоxион байгуулагддаг загварын “Гоёл” наадам энэ жил 37 даxь удаагаа зоxион байгуулагдаx гэж байна.
Тэмцээн 2024.11 сарын 20,21-ний өдрүүдэд зоxион байгуулагдаx бөгөөд шилдгүүдийг 2024 оны 11 срын 23-ний өдөр тодруулна.
“Гоёл-2024” загварын наадмаар шилдэг дизайнер, шилдэг залуу дизайнер, наадмын тусгай шагналт дизайнер, шилдэг эрэгтэй загвар өмсөгч, шилдэг эмэгтэй загвар өмсөгч, шилдэг фото модель, шилдэг загвар зохион бүтээх товчоо, шилдэг нүүр будагч, шилдэг үс засалч, шилдэг топ модель, шилдэг гранпри гэсэн номинацуудаар шагналын эздийг тодруулаx юм.
Одоогоос 23 жилийн өмнө буюу “Гоёл-2001” наадмын топ модель шагналын эзнээр Э.Одгэрэл шалгарч байсан бол өнгөрсөн жил загвар өмсөгч А.Сайхантамир топ модель шагналын эзэн болж байв.