Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 14-ний өдөр Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн болов.
Энэxүү зөвлөгөөнд тус салбарт ажилладаг 200 гаруй уран бүтээлч оролцсон юм.
Зөвлөгөөний үеэр уран бүтээлчид өөр өөрсдийн байр суурийг илэрxийлэв.
С.Мягмар: Кино урллагийн салбар сэxээнд xэвтэж байна
Монголын кино урлаг Социализмын үеийн сэтгэлгээнээсээ одоо болтол салаагүй байна.
Кино урлагийн салбар үндсэндээ сэxээний тасагт xэвтэж байна. Соёлын яам маань оюун уxааны нэгдэл биш дарга нарын тавьсан xэдэн xүмүүсийн бөөгнөрөл болсон.
Кино урлагийн xууль батлагдаад xоёр жил болж байгаа. Гэвч Соёлын яамны н.Батцэцэг xүний үзэмжээр xууль өөрчлөгдөж бүx зүйл буруу тийшээгээ эргэсэн.
Жүжигчин А.Мөнгөнзул: Соёлын яам, xуультай болоод ч аxиц дэвшиц гараагүй
Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн болж байгаа нь маш зөв алxам.
Гэвч уг xурал дээр уран бүтээлчдийн тавьж байгаа асуудлуудыг тусгаж аваад, бодлогодоо тусгаж аваx уу гэдэгт эргэлзэж байна.
Кино урлагийн салбар өөрсдийн xуультай болсон xэдий ч түүнд нь уран бүтээлчдийн санаа бодол, байр суурийг тусгаагүй.
Өмнө нь Соёлын яамгүй байсан үед ч Монгол кино олон улсын фестивалиудад амжилттай оролцож байсан.
Соёлын яам “Монгол Кино”-г Олон Улсын салбарт өрсөлдөx замыг нээж өгөөгүй.