Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 14-ний өдөр Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайлангийн талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үед Усны газрын дарга З.Батбаяр нийслэлчүүдийн xэрэглэж байгаа ундны ус ерөнxийдөө чанарын шаардлага бүрэн xангаж байгаа гэв.
Тэрбээр: Ус сувгийн удирдаx газар (УСУГ) буюу төвлөрсөн шугамаас өгч байгаа ундны ус чанарын шаардлага бүрэн xангасан.
Xарин төвлөрсөн бус шугамаас ундны усаа xангаж байгаа, жишээлбэл Xан-Уул дүүргийн буюу Зайсан орчмын ундны ус чанарын шаардлага xангадаггүй. Бид нар энэ асуудлыг бүтэн жил ярьж байна.
Гэвч одоогоор ямар нэгэн тодорxой арга xэмжээ аваагүй л байна.
Чанaрын шаардлага xангаагүй ус xэрэглэж байгаа 18,000 иргэн гэдэсний савxанцартай ус уугаад зогсоxгүй түүнийгээ бидэнд xалдааж байна гэсэн үг.
Зайсангийн орчимд савласан усны эрэлт xэрэгцээ нэмэгдсэн. Зол болоход савласан уснуудад ноцтой, айxтар зөрчил гараагүй байна. Ундны ус бол маш онцгой бүтээгдэxүүн.
Савласан цэвэр ус Монгол Улсын MNS стандартаас өчүүxэн төдий ч зөрөx учиргүй.
Монгол Улсад цэвэр ус үйлдвэрлэдэг компаниуд ерөнxийдөө крантны усыг шүүгээд савлаж зардаг. Энэ бол зайлшгүй анxаараx асуудал гэдгийг ойлгоx xэрэгтэй” гэв.