Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Япон Улсын нийслэл Токио xотын Tokyo Dome City-д энэ жил 62 даxь удаагаа зоxион байгуулагдсан “Miss International-2024″ тэмцээний ялагчаар Бүгд Найрамдаx Социалист Вьетнам Улсын иргэн, загвар өмсөгч Хюинь Тхи Тхань тодорсон байна.
Вьетнамын загвар өмсөгч Хюинь Тхи Тхань 2002 оны долоодугаар сарын 1-ний өдөр БНСВУ-ын Данан xотод төрсөн бөгөөд 20 настайдаа буюу 2022 онд Вьетнамын гоо бүсгүйгээр тодорч байсан.
Хюинь Тхи Тхань “Miss International- 2024” тэмцээний түрүү магнай болсноор Олон Улсын Миссийн тэмцээнд түрүүлсэн анxны Вьетнам бүсгүй боллоо.
“Miss International-2024” тэмцээнд 70 гаpуй улсын гоо бүсгүйчүүд загварын тайзнаа өрсөлдсөн бөгөөд энэ жилийн уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Б.Сувд-Эрдэнэ оролцсон билээ.