Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” фестивалийг 10 дахь жилдээ зохион байгуулна.
“Go Mongolia” нэгдсэн брэндинг дор зохион байгуулагдах фестиваль нь өвлийн аялал жуулчлалыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, соёл, ахуйг сурталчлан таниулах ач холбогдолтой.
Энэ фестивалийн хүрээнд шургуу тэмцээн, эмнэг булгиа, хүүхдийн морьт парад, морины дуу дуулаачдын тэмцээн, богино зайн морьтны уралдаан, тайга нохойн үзүүлбэр, сайхан хос морьтоныг шалгаруулах аж.
“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд Хэнтий аймгийн Чингис хотод эхлэх бөгөөд гурван өдрийн турш зоxион байгуулагдана