Өчигдөр буюу 2024 оны 11 сарын 11-ний өдөр НҮБ-ын 79 дүгээр чуулганы гуравдугаар xорооны xуралдаан болов.
Энэxүү бүгд xуралдаанаар Монгол Улсаас санаачлан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн батлуулав.
Тогтоолд сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас бичиг үсгийн боловсролын талбарт гарсан ухралтыг нөхөхийн ач холбогдол, бичиг үсгийн боловсрол нь хүний ажил, амьдралын төрөл бүрийн нөхцөлд хөгжин өөрчлөгдөж байдаг насан туршийн боловсрол, чадварын салшгүй хэсэг болохыг цохон тэмдэглэж, хүн бүрт тэгш, чанартай боловсрол, мэдлэг, чадвар, түүний дотор цахим хэрэглээний чадвар олгоход багш, сургагч нарын үүрэг маш өндөр болохыг хүлээн цохон тэмдэглэв.
Мөн дэлхийн улсуудаас хөгжиж буй орнуудын ард иргэдэд зориулсан мэргэжил, мэдээллийн технологи, техник, шинжлэх ухааны дээд боловсролын тэтгэлгийг ихээр нэмэгдүүлэх тухай амлалтыг сануулж, уламжлалт төдийгүй цахим орчинд ажиллах чадвар зэрэг бүх нийтийг хамарсан тэгш, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг өсгөх, улмаар “Ирээдүй үеийн тухай гэрээ”-нд суурилан одоо ба ирээдүй үе хооронд мэдлэг, боловсролыг өртөөлөн дамжуулахын чухлыг заав.
Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол”-д дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл болох 125 улс хамтран зохиогчоор нэгдлээ.
Эx Сурвалж: Гадаад Xарилцааны Яам