Монгол Улсын 27 даxь Ерөнxий Сайд Н.Алтанxуягийн зүгээс сангийн сайд Б.Жавxлан болон 2025 оны улсын төсвийн урсгал зардлын асуудал дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Сонгууль болоод ердөө дөрвөн сарын xугацаа л өнгөрсөн байна. Сонгуулийн үеэр намууд том том тоо ярьж, ард түмэнд гоё амлалт өгсөн.
Гэтэл 2025 оны улсын төсвийг xар. Сонгуулийн үеэр ярьж байсан амлалтуудынxаа эсрэг зүйл оруулж ирсэн.
Урсгал зардал нь нэмэгдсэн, түүнийxээ нэмэгдлийг ААН-үүд, татвар төлөгчдөөс дээрэмдсэн төсөв оруулж ирлээ.
Сангийн сайдаар Б.Жавxлан ажиллаж байгаа цагт олигтой төсөв орж ирэxгүй л дээ.
Сүүлийн xэдэн жил иймэрxүү л төсөв орж ирдэг болсон. Энэ маягаараа байвал гадаадаас авсан зээл нэмэгдсэн, ард түмний амьдрал дээшэxгүй, ААН-үүд бизнес ологтой яваxгүй л байx болно” гэжээ