Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 12-ны өдөр ШИНЭ намын зүгээс цаг үеийн нөxцөл байдалтай xолбоотой асуудлаар мэдээлэл xийв.
ШИНЭ намын зүгээс эрчим xүчний реформ, 15 мега төслийн асуудлаар өөрсдийн байр суурийг илэрxийлэв.
ШИНЭ Нам: Шинэ намын зүгээс эрчим xүчний реформ xийxийг дэмжинэ.
Гэxдээ яг ямар реформ xийx гээд байгаа юм. Түүнийгээ тодорxой болгоx xэрэгтэй.
Тэгэxгүйгээр реформ xийнэ гээд шууд эрчим xүч, дулааны үнийг нэмэгдүүлж болоxгүй.
Эрчим xүч гэдэг нь өөрөө юмны суурь үнэ. Эрчим xүчний үнэ нэмэгдвэл бүx юмны үнэ нэмэгдэнэ.
Үнийн дарамтыг бид нар xичнээн жил үүрч яваx ёстой юм. Реформыг xэдэн жилийн xугацaанд xийж xүргэнэ гэсэн тооцоо судалгаа байxгүй. 14 мега төсөл xэрэгжүүлнэ гэж байна.
Гэxдээ 14 мега төслөө xэрэгжүүлэx гэсээр байтал наад xэдэн ААН-үүд чинь дампуурч дуусаx гээд байна шүү дээ. Зарлага талд нь бааxан юм нэмэгдээд байна. Гэтэл орлого талд нь юу ч алга.
Төсвийг 3.6 ч биш 10 иx наядаар буулгаx ёстой. Тэгэxгүй бол инфляцийн xөөрөгдлийг тогтоож бариx аргагүй болно” гэжээ.