Есөн гишүүнтэй “Оюу толгой” ККХ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байсан Ж.Тана хэд хоногийн өмнө ажлаа өгсөн. Ингэснээр ТУЗ-д Монголын талын нэг орон тоо хоосон үлдээд байгаа юм. Тэгвэл энэ орон тоонд Э.Мэндтүвшинг томилох тухай асуудал яригдаж байна. Монголын Засгийн газрыг буюу “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийг төлөөлнө. Иймд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилгоог шийдвэрлэх юм.
Харин Ж.Тана “Алсын хараа-2050”, Салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг ахалж ажиллахаар болжээ.
Одоогоор “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д,
Дэйрдрэ Лингенфэлдер
Крейг Стэгман
Сүхбаатарын Мөнхсүх
Морита Сүтэджа
Намсрайн Цэрэнбат
Стив Тибоу
Энхбаатарын Баясгалан нар ажиллаж байгаа бол Шон Хинтон “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар саяхан томилогдсон билээ.
Э.Мэндтүвшингийн хувьд Харвардын их сургуулийн магистр, хуульч мэргэжилтэй. Олон улсын хуулийн фирмд Хуульчаар ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү юм.