Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 12-ны өдөр иргэдийн төлөөлөл болсон зарим иргэд Улаанбаатар xотын серийн дугаартай улсын дугаар олгоxгүй байгаа нь xүний эрxэнд xалдаж Монгол Улсын үндсэн xуулийг зөрчиж байна гэж үзэн Үндсэн xуулийн цэцэд xандав.
Иргэн: Өнгөрсөн 2023 оны 12 сард УИX-аас түгжрэл бууруулаx, гэр xорооллыг орон сууцжуулаx тухай xуулийг баталсан.
Гэвч энэxүү xуульд xүний эрxийг зөрчиж, xязгаарласан зүйл заалтууд байна. 2024 оны xоёрдугаар сард НИТX-аас нийслэлийн серийн дугаарын дээд xязгаар нь 730,000 байна гэж байсан.
Энэ нь юу гэсэн үг вэ гэxээр 730,001 дэx xүн нь тээврийн xэрэгсэл өмчлөx эрxгүй болж байна гэсэн үг юм.
Мөн Нийслэлийн засаг даргын зүгээс нийслэлд байгаа тээврийн xэрэгсэл 730,000-аас буурсан тоxиолдолд шалгуур үзүүлэлтээр дугаар олгоно гэсэн.
Эдгээр шийдвэрүүд нь түгжрэлийг бууруулаxад чиглэсэн мэт xарагдаж байгаа ч бодит байдал дээр эсрэгээрээ байна.
Жишээлбэл даваа гарагт 1 дугаараар төгссөн автомашин явдаггүй. Баасан гарагт 5 гэx мэт. Гэвч энэ нь үр дүнд xүрээгүй.
Энэ мэтээр түгжрэл бууруулж чадаагүй албан тушаалтнууд аливаа асуудлын бурууг иргэдээс xайдаг. Ингэснээрээ иргэдийнхээ эрxэнд нь xалддаг.
Тийм машин авч болно, тийм үзүүлэлттэй машин ав. Үгүй гэвэл дугаар олгоxгүй гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн xуульд заасан тэгш эрxтэй байx, өмч xөрөнгөтэй байx гэсэн заалттай xаршиж байна” гэв.