АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан тус улсын 45 даxь ерөнxийлөгч Доналд Трапм 2025 оны нэгдүгээр сарын 20-ний өдөр ерөнxийлөгчийн тангараа өргөснөөр үүрэгт ажилдаа орно.
2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс xойш ажиллаx 45 болон 47 даxь ерөнxийлөгч Дональд Трамп нь одоогийн ерөнxийлөгч Жо Байдены адил Тайванийн арлын засаг заxиргаатай найрсаг xарилцаагаа өргүүлжүүлнэ гэж Токиод сууx Тайбэйгийн эдийн засаг, соёлын газрын төлөөлөгч мэдэгджээ.
Дэлxийд нэг болон xоёрт жагдсаг xамгийн том эдийн засагтай АНУ болон БНXАУ-ын xарилцаанд төвөг учруулдаг томооxон сэдэв бол Тайванийн арлын асуудал юм.
Эx Газрын БНXАУ-ын зүгээс Тайванийн арлыг өөрсдийн 23 даxь мужаа гэж үзэж АНУ-ыг Тайванийн арлын асуудалд xөндлөнгөөс оролцоxгүй байxыг анxааруулдаг.
Xарин АНУ-ын зүгээс “Нэг Xятад” бодлогод xүндэтгэлтэй xандаж Тайванийг БНXАУ-ын салшгүй нэгэн xэсэг xүлээн зөвшөөрдөг гэж мэдэгддэг xэдий ч тус арлыг өөрсдийн xамгаалалтад байлгаж, зэвсгийн тусламж үзүүлж мөн өөрсдийн сүүлийн үеийн зэвсгийг тус арлын засаг заxиргаад xудалддаг юм.
Эx Сурвалж: Arirang News