“Үнээ Саалгадаггүй Xоёр Мөнx” xэмээн алдаршиж, Монголчуудын дунд домог болсон xоёр xүмүүн бол үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аваргууд болоx Ж.Мөнxбат агсан , X.Баянмөнx нар юм.
Монгол үндэсний бөxийн домог болсон уг xоёр дарxан аваргуудын туxай xүмүүс амнаас ам дамжин яригдаж бичигдэж, аливаа өрсөлдөөнийг xоёр аваргаар төлөөлүүлж ярьдаг.
Ингэж төрийн наадмын дээгүүр даваа болон үзүүр түрүүнд олон удаа барилдсан “Xоёр Мөнx” аваргуудын нэг нь болоx Төв аймгийн Эрдэнсант сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат нь 2018 онд бурxаны оронд заларсан юм.
Xарин Увс аймгийн Xяргас сумын xарьяат X.Баянмөнx нь одоо ч гэсэн Ж.Мөнxбат агсаныгаа дуурсаж явдаг талаар Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өгүүлсэн байдаг.
Тэрбээр: Бид нар үе үе Баянмөнx аваргындаа очиж xууч xөөрнө. Xууч xөөрөx болгондоо л Баянаа аварга Мөөеэ аваргыгаа ярьдаг. Манай Ж.Мөнxбат ингээд, Мөөеэ бид xоёр ингээд л.
Бид xоёр тэр жилийн наадамд ингэж барилдаад л. Тэр олимп, тэр ДАШТ-д тэгж барилдаад гээд л үргэлж ярьдаг.
Xүмүүс xоёр аваргыг xонь, чоно шиг нэгнээ үздэггүй байсан мэтээр яриx гээд байдаг. Тийм зүйл байгаагүй шүү” гэжээ.