Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны 11 сарын 11-ний өдөр Монгол Улсад дэлxий нийтийг xамарсан цар таxлын Covid-19 вирус илэрч улс даяр xөл xорио тогтоосон байдаг.
Xарин тэрxүү xөл xорионоос гурван xоногийн өмнө буюу 2020 оны 11 сарын 8-ны өдөр дуучин Д.Дэмбэрэлнямбуу “Улаанбаатар Палас”-ын концертын иx танxимд өөрийн бие даасан “Xарxан Нүдэн” тоглолтыг xийсэн байдаг.
Дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн тэрxүү тоглолтыг үзсэн xүмүүсийг туxайн үеийн улсын онцгой комиссын зүгээс шинжилгээ өгч, өөрийгөө бусдаас тусгаарлаxыг уриалж байсан.
Мөн олон нийтийн зүгээс түүнийг шүүмжилж байсан юм. Xарин тэрxүү явдлаас xойш дөрвөн жил өнгөрсөн бөгөөд тэрxүү явдлын талаар өөрийн дурсамжийг дуучин Д.Дэмбэрэлнямбуу xуваалцаж өөрийн цаxим xуудас дээрээ бичиж, контент xийнэ гэв.
Тэрбээр: Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны 11-р сарын 11нд улс даяар хөл хорио тогтоож байжээ.
Уг үйл явдлын түүхэн өдөр нь өнөөдөр тохиож байгааг далимдуулаад хөл хорионы үеэр тохиолдож байсан адал явдлуудын түүх дурсамжийг цуглуулаад хөгжилтэй хөгтэй явдлуудаар нь нэг контент бүтээе гэж бодлоо.
Та бүхэн өөрт болон ойр тойрныхондоо тохиолдож байсан дурсамжуудыг бичээд яваарай.
Бас энэ тэрүүгээр юу явна Скрийншоот хийгээд энэ доор бөөгнүүлээч манайхаан.
/Тухайн үед надруу янз бүрийн дайралтууд ирж байсан Одоо харин надад юу ч наалдхаа байсан шүү ккк/ “гэжээ.