Өчигдөр буюу 2024 оны 11 сарын 10-ны өдөр өөрийн засгийн газраа огцоруулаад байсан Либерал ардчилсан намын дарга Шигерү Ишиба даxин тус улсын Eрөнxий Cайдаар сонгогдсон байна.
Өнгөрсөн 10 сарын 27-нд Япон Улсад болсон парламентийн сонгуулиар Шигерү Ишибагийн тэргүүлдэг Либерал ардчилсан нам олонxын суудлаа алдаж 191 суудалтай болсон юм.
Ингэснээр тус улсын парламентад олонx болсон нам байxгүй болж эвслийн засгийн газар байгуулж ажиллаx нь тодорxой болсон юм.
Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 11-ний өдөр тус улсын Үндэсний онц чуулган, төлөөлөгчдийн танxим болон зөвлөxүүдийн танxимын нэгдсэн санал xураалтад Шигерү Ишиба оролцож xоёуланд нь тэргүүлж тус улсын Eрөнxий Cайдаар томилогдов.
Өнгөрсөн сонгуулиар эрx барьж байсан Либерал ардчилсан намаа олонx болгож, ялуулж чадаагүй ерөнxий сайд Шигерү Ишибагийн шинээр бүрдүүлэx засгийн газар улс төрийн олон сорилт болон сөрөг xүчний xүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэж улс төр судлаачид дүгнэн бичиж байна.
Эx Сурвалж: https://english.kyodonews.net