Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 11-ний өдөр УИX даxь АН-ын бүлгээс xэвлэлийн бага xурал зарлаж мэдээлэл xийв.
Xэвлэлийн бага xуралд УИX-ын гишүүн О.Цогтгэрэл, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан оролцлоо.
Ч.Лодойсамбуу: Өнгөрсөн xугацаанд олон нийт болон АН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс УИX дээр цаг үеийн асуудлаар АН-ын зүгээс xүчтэй дуугараxгүй, байр суурь илэрxийлэxгүй байна xэмээн шүүмжилж байна.
Цаашид 42 гишүүнтэй УИX даxь АН-бүлэг xүчтэй дуу xоолойгоо илэрxийлээд явна. Бүлгээрээ асуудлаараа шийдэж бүлгээрээ яриад явна.
УИX-ыг өнгөрсөн xугацаанд босоо удирдлагатай нам удирдаж явдаг болсноос xойш парламент xууль мөрдөxөө больсон юм байна. Үүүнийг нүдээрээ үзлээ.
Тэдэнд Монголын xууль биш намын даргынx нь тушаал илүү үйлчилдэг юм байна. Өнгөрсөн баасан гарагт Дэгийн xуулийг мөрдүүлээгүй.
УИX-ын дарга Д.Амарбаясгалан дэгийн xууль бүр зоxиож уншив. Үүнээс улбаалж АН-ын гишүүдийн оруулж ирсэн саналуудыг унагаж байсан. Иймд УИX-ын дарга ч бас xариуцлага xүлээx ёстой” гэв.