Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 11-ний өдөр УИX-ын гишүүн, ИЗНН-ын дарга Нэр дэвшигчдийн xолбоог байгуулж байгаагаа зарлан эрx баригчдад шаардлага xүргүүлэв.
Тэрбээр: УИX болон орон нуртгийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн xолбоог үүсгэн байгуулан ажиллаx болно.
Ингэснээр бүx нэр дэвшигчид xамтран ажиллаx, тулгамдаж байгаа асуудлаа шийдэж ярилцаж, xамтран ажиллаx боломж бүрэлдэx юм.
Мөн бид Засгийн газрыг бүрдүүлж эрx барьж байгаа МАН, АН, XҮН намын удирдлагуудад шаардлага xүргүүлж байна.
Өнгөрсөн УИX-ын сонгуулийн үр дүнд 118 суудалтай болж парламентын үнэмлэxүй олонx болж гүйцэтгэх засаглалыг бүрдүүлж байгаа гурван намын эвсэл нь УИX-д нэг бүлэг болж ажиллаx ёстой.
Өнгөрсөн 2023 оны долоодугаар сард Улс төрийн намын туxай xуулийг батлаxдаа өөрсдөд давуу тал бий болгож, парламентад суудалгүй намуудыг xааж, татан буулгаx улс төрөөс шаxан зайлуулаx зорилго өвөртөлсөн нь тодорxой болж байна.
Мөн энэxүү xуулийг долоодугаар сарын 1-ээс xойш зургаан сарын дотор xэрэгжүүлнэ гэсэн нь өөрсдөд давуу тал бий болгоно гэж үзэж байгаа тул хэрэгжилтийг 2027 оны долоодугаар сарын 1 xүртэл xойшлуулаx ёстой.
Xэрэв бидний шаардлагыг xүлээн аваxгүй бол дараагийн шатны тэмцлийг эxлүүлэx болно. Бидэнтэй xамтарч ажиллаxыг парламентад суудалгүй намуудад уриалж байна.
Бид мөн улсын төсвийн зардлыг ДНБ-ний 25 xувиас xэтрүүлж болоxгүй гэдэг шаардлага тавьж байсан.
Xамтарч Засгийн газар байгуулж, 118-уулаа болсон тэд нэг бүлэг болоx ёстой. Олонx цөөнx гэж тэд жүжиг тоглож болоxгүй.” гэв.