Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ хүн зодож танхайрсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын орчимд зодуулсан байдалтай хүн Гэмтэл, согог, Судлалын Үндэсний Төвд энэ сарын 9- ний өдрийн 23:45 цагт хүргэгдэн ирсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийн шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан байна.
Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ.