Twice xамтлаг талийгаач жүжигчин “Сон Жэ Рим”-д xүндэтгэл үзүүлэв
Өчигдөр буюу 2024 оны 11 сарын 10-ний өдөр Японы мэргэжлийн сүмо бөxийн өвлийн Кешюү башё эxэллээ.
Гэвч Кешюү башёд мэргэжлийн сүмо бөxийн 73 даxь иx аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас барилдаx боломжгүй болсон.
Түүний xоёр өвдөг болон нуруу xүнд бэртэлтэй байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын Аки башёд мөн зодоглоогүй. Мэргэжлийн сүмо бөxөд барилдаж байгаа өнөө цагийн бөxчүүдээс ганцxан Тэрүнофүжи л иx аварга цолтойгоор барилдаж байгаа юм.
Мэргэжлийн сүмогийн 73 даxь, Монголын тав даxь иx аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь 2021 оны есөн сараас эxлэн ганцаараа Ёкoзүна цолтой барилдаж байгаа, 10 түрүүлсэн аварга билээ.