Монголын оюун уxааны академийг үүсгэн байгуулагч X.Xатанбаатарын шавь нар дөрвөн жилд нэг удаа зоxиогддог оюуны спортын олимп болсон хамгийн том тэмцээн болох “Memoriad 2024” World Mental Sports Olympics тэмцээнд оролцож багаараа тэргүүж Монгол Улсын нэрийг дэлxий даxинд цуурайтуулсан байна.
Энэ талаар X.Xатанбаатар өөрийн цаxим xуудасдаа нийтлэв.
Тэрбээр: АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох “Memoriad 2024” World Mental Sports Olympics буюу оюуны олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн цээж бодолт болон ой тогтоолтын нийт 16 тамирчин багш дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын хамт оролцож байна.
Шигшээ багт:
⭐️ ОЙ ТОГТООЛТ
1. Н.Мөнхшүр WMC
2. Н.Энхшүр IGM
3. Э.Лхагвадулам IGM
4. Ц.Оюун-Эрдэнэ GMM
5. Ц.Номин-Эрдэнэ GMM
6. Э.Үүрийнцолмон GMM
7. О.Наранзул GMM
8. Г.Мянганбаяр IMM
9. Л.Уянга IMM
10. М.Гэгээн-Оюун (бага нас)
11. Т.Тунгалагжаргал ( бага нас)
12. О.Ирмүүн (бага нас)
⭐️ ЦЭЭЖ БОДОЛТ
13. С.Чингим
14. Э.Мөнхбаатар
15. Х.Анирлан
16. Э.Есүхэй
Тус тэмцээнд 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль (ой тогтоолт 35/36, цээж бодолт 3/12) хүртэж, 50 сая төгрөгийн шагналаас гадна Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ.
Тамирчдын маань зардалд дэмжлэг үзүүлсэн оюуныг дэмжигч “Сайн Финанс”, “Пицца Хат”, “ЛэндМн”, “Соёолон Интернэшнл”-ын хамт олонд талархсанаа илэрхийлье.
Мөн цаг үргэлж бидэнд урмын үг хайрлаж дэмждэг тамирчдынхаа гэр бүл, байгууллагын хамт олон, Монголчууддаа баярлалаа.
Мөн тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Консул Б.Билгүүн болон Элчин сайдын яамны хамт олонд ажлын амжилт хүсье.
Тамирчдаа бэлдэж амжилтынх нь үндэс болсон академийн багш нар, хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзэж буй тамирчдадаа дахин баяр хүргэе!
Ингээд бид олон улсын 70 дахь тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 1495 болгон дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор” гэжээ