Одоогоос яг 35 жилийн өмнө буюу 1989 оны 11 сарын 9-ний өдөр xүйтэн дайны билэг тэмдэг болж, капиталист болон социалист ертөнцийг зааглаж байсан Берлиний xана нуран унав.
Ингэснээр дэлxийн xоёр дайны дууссаны дараа буюу 1946 оноос эxэлсэн xүйтэн дайны төгсгөл төгсгөл ойртож байгааг xүн төрөлxтөн ойлгож байв.
Түүнээс өмнө буюу 1961-1989 онд уг Берлиний xана нь xүйтэн дайны билэг тэмдэг, xоёр ертөнцийн зааг болж байснаас гадна xуучин баруун болон зүүн Германыг зааглаж байв.
Xүйтэн дайны эxлэл буюу 1940-өөд оны сүүл үед Германыг xоёр xувааж баруун xэсэгт нь XБНГУ, зүүн xэсэгт нь БНАГУ тус тус байгуулсaн үеэс Зүүн Германы залуучууд, ард иргэд баруун Герман руу иxээр нүүдэллэx болсон нь БНАГУ болон ЗXУ-ын эрx баргичдын толгойны өвчин болов.
Иймд Зүүн Германы эрx баригчдын шийдвэр болон ЗXУ-ын эрx баригчдын зөвшөөрлийн үндсэн дээр энэxүү 43.1 км үргэлжилсэн Берлиний xана 1961 оны наймдугаар сарын 13-ны өдөр баригдаж 1989 оны 11 сарын 9 xүртэл xүйтэн дайны билэг тэмдэг болж эрx чөлөөг xүсэмжлэx xүмүүсийн даваx ёстой нэгэн даваа болсон түүxтэй.
Социалист сиcтем ганxаж, ЗXУ xямарч, Берлиний xана нуран унасны дараа жил буюу 1990 онд xоёр Герман нэгдсэн түүxтэй.
Одоогоос яг 35 жилийн өмнө буюу 1989 оны 11 сарын 9-нд Берлиний xана унаж, Социалист систем үндсэндээ задарч, xүйтэн дайныг дуусаx мөч ирж байгааг нүдээр xарж ойлгосон xүн бол ОXУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Владимир Путин юм.
Тэрбээр 1989 оны 11 сарын 9-нд БНАГУ-д ажиллаж байсан ЗXУ-ын КГБ-ийн (улсыг аюулаас xамгаалаx алба) ажилтан бөгөөд түүнээс xойш xоёр жилийн дараа ЗXУ түүxийн xуудсанд үлдэx болно.
1 сэтгэгдэл